Яагаад Тохилог бренд гэж

  1. Чанартай эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд материал ашигладаг.
    • Олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан E1, Е0 стандартын солонгос болон орос  хавтан материал. Хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй EVA (Этилен Винил Ацетат) тарган цавууг үйлдвэрлэлдээ ашигладаг.
  2. Чанар сайтай тоноглол ашигладаг
    • Солонгос улсын дэлхийд танигдсан NUOMI брэндийн эдэлгээ сайтай, зөөлөн хаагддаг нугас, зам, өргөх систем зэрэг хэрэглээг хялбарчилсан шийдлүүд.
  3. Тавилгын үндсэн холбоосонд шопонк ашигладаг
    • Чангалагчны нүх байхгүй тул харагдац цэвэрхэн
    • Ус чийгэнд илүү тэсвэртэй, эдэлгээ удаан
  4. Хэрэглээнд нийцсэн шийдлийг санал болгохыг эрмэлздэг
    • Гал тогоо нь цахилгаан болон ус зэрэгцэн байрладаг онцгой орчин тул хэрэглээний аюулгүй байдлыг бид онцгой анхаардаг
  5. Цамбагарав тавилгын үйлдвэр нь Дархан-Уул аймагтаа 20 гариу жилийн туршлагатай ууган үйлдвэрлэгч компани.
  6. Цахилгаан барааны аюулгүй, найдвартай ажиллагааг хангах 
    • Манай компани тавилга болон түүнд суурилах цахилгаан барааг тог болон усны аюулгүй байдалыг цогцоор нь хангадаг  онцлогтой тул хоорондын уялдаа холбоог маш сайн хангадаг.
  7. Тавиурыг хэрэглээндээ нийцүүлэн тохируулах боломжтой
    • Шинэ тоног төхөөрөмжийн тусламжтай тавилга доторхи тавиурын өндрийг хэрэглээндээ нийцүүлэн тохируулах боломжтой болсон.
  1. Өнгөний сонголт ихтэй
    • Манай компани нийт 180 гариу төрлийн өнгө,   болон бусад материалыг санал болгож байгаа нь бусад компанитай харьцуулахад илүү өргөн сонголтыг хэрэглэгчиддээ санал болгож байна
  2. Мэргэжлийн тавилгын зургийн программ ашигладаг
    • Бид үйл ажиллагаандаа дэлхийд өргөн ашиглагддаг SketchUp зургын  мэргэжлийн програмыг мөн 3D дүрслэлд Lumion програмыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчид захиалж буй тавилгаа илүү бодьтой харах боломжийг олгодог
    • Энэхүү программ нь тавилгын загварыг хоромхон хугацаанд алдаагүй гаргах боломжийг олгодог
  1. Бүх түвшний хэрэглэгчдэд зориулсан үнийн бодлоготой
    • Зах зээлд хүртээмжтэй байх зорилгоор чанартай бүтээгдэхүүнийг уян хатан үнийн бодлоготой санал болгодог
  2. “Тохилог бренд” үнэтэй учир нь
    •  Чанартай бүтээгдэхүүн үнэтэй мэт боловч хугацаа өнгөрөх тусам эдэлгээ насжилт  урт удаан байдаг.
    • Манай компани бүтээгдэхүүний чанар, хийцлэл, загвар дээр тулгуурладаг бөгөөд сүүлийн үеийн хамгийн чанартай матерталуудыг ашигладаг.
  3. Түүхий эд материалыг үйлдвэрлэгчээс шууд авдаг
    • Үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх түүхий эд материал, тоноглолуудыг үйлдвэрлэгчээс нь шууд аван хэрэглэгчиддээ санал болгодог бөгөөд албан ёсны эрхтэй худалдааг санал болгодог.

Герман технологиор үйлдвэрлэгдсэн KDT брендийн бүрэн  автомат төхөөрөмжтэй үйлдвэр

    1. Европийн тавилга үйлдвэрийн жишигт хүрсэн үйлдвэрийн цогцолборыг шинээр ашиглалтанд оруулаад байна.
    2. Бүх хийц, бэлдэцийн зургийг мэргэжлийн үйлдвэрлэлийн програм хангамж ашиглан боловсруулдаг
    3. Компьютерийн удирдлагатай тоног төхөөрөмжүүд мм-ийн ч зөрүүгүй бэлдцүүдийг исгэж, цоолож, өндөр чанартайгаар ирмэгийг наадаг.

20 жилийн туршлагатай тавилга үйлдвэрлэгч

      • 2005 онд үүсгэн байгуулагдсан  тавилга үйлдвэрлэгч ууган компани бөгөөд 20 жилийн туршлагаа дэлхийн шилдэг тоног төхөөрөмжүүдтэй хослуулан модерн загвар, минимал орчинг  хэрэглэгчиддээ санал болгож байна.