Чанар стандарт
Ерөнхий мэдээлэл
Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг.
Мөн ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж.
1. Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушгиний хорт хавдрууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.
2. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон.
3. Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилгад ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхит, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.
4. Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавьж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна.
Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна.
Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг байна.
Анх Е1, Е2 стандарт гэж гарсан бөгөөд энэ стандартыг Америк болон Европын өндөр хөгжилтэй улс орнууд дагаж мөрдөж эхэлжээ.
Хятад улс Е0 хавтангаар хийсэн тавилгадаа тусгай тэмдэглэгээ хийж сертификат олгодог байна.
Е0 стандартын хавтангаар хийсэн тавилгад формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог.
Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг. Харин Е2 ≤ 5.0 мг/л хавтанг гадуур нь бүрсэн тохиолдолд тавилгад хэрэглэж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг байна.
Харин барилгын болон бусад зориулалтын, E3, E4 стандартын шахмал хавтанд формальдегидийн хэмжээ 30гр-аас дээш орсон байдаг. Энэ нь үнэ өртгийн хувьд хэт хямд байдаг учраас Монголчууд урд хөршөөс ихээр оруулж ирэн гал тогоо, шкаф зэрэг гэр ахуйн тавилга хийж нүүр хэсгийг нь өнгө үзэмжтэй хаалгаар хийдэг байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ болон гэртээ тавилга сонгохдоо стандартын болон эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг сайтар шалгаж, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, олон улсын Е0, Е1 (формальдегидийн агууламж маш бага) стандартыг хангасан, нян бактери үржихгүй эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан, байгальд ээлтэй эко гоёлын өнгөт хавтанг сонгож хэрэглээрэй.

Үнэ мартагдаж
Чанар үлдэнэ
Дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай тавилгын бүх төрлийн хавтан болон тоноглолуудыг олон төрлийн өнгө, загвартайгаар бүтээгдэхүүнүүдийг санал болгож, таны гэр болон оффисын интерьерийг төгс тохирох шийдлээр хангана. Бат бөх, удаан эдэлгээтэй, орчин үеийн дизайнтай — таны хэрэгцээнд нийцсэн чанартай сонголт!
Хавтан өнгө болон тэдгээрийн дэлгэрэнгүй танилцуулга үзэхийг хүсвэл доорх линк нь дээр дараарай.
https://koreacc.mn/products?category_id=93716
Тавилга захиалахдаа юу анхаарах вэ?
1. Нэн түрүүнд хэмжилтээ маш сайн хийх хэрэгтэй. Орон зайн зөв төлөвлөлт зохион байгуулалттай, хэрэглэхэд хялбар байх нь чухал. Тухайн тавилганы хэрэглээг сайтар бодож, өөрийнхөө хэрэгцээг тодорхойлон загвар гаргаж буй Дизайнертайгаа зөвлөлдөн зөвхөн танд болон танайд л тохирох орчин үеийн загварлаг шийдлийг бүтээхийг эрмэлзээрэй.
2. Мэдээж таны хэрэглээг хялбарчилсан нэмэлт тоноглол сонгох хэрэгтэй. Гал тогооны хадгалах шийдэл, хувцасны шүүгээний эмх цэгц, хүүхдийн өрөөний эргономик шийдэл, гал тогооны угаалтуур, нугас, шургуулганы зам гэх мэт хүний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, эмх цэгцийг бэлэглэх өндөр зэрэглэлийн ухаалаг тоноглолыг зөвлөж байна.
3. Хамгийн чухал нь эрүүл ахуйн шаарлагад нийцсэн, гэр ахуйн тавилга хийх зориулалтын E0, E1 стандартыг хангасан материал сонгох юм. Яагаад E0, E1 стандартыг чухалчилж байгаа талаарх мэдээллийг өмнөх нийтлэлээс уншаарай.
4. Эцэст нь та цаг зав мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд мэргэжлийн чадварлаг хамт олонд хандах хэрэгтэй шүү.
Leave a Reply